ЭХ ДЭЛХИЙН ӨДӨР: ХУУЛЬ БУСААР ХУРИМТЛАГДСАН 10 МЯНГА ОРЧИМ ТОНН ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖ ЗӨӨВӨРЛӨЛӨӨ

Viber Image 2024 04 22 11 26 52 260

Улаанбаатар хот, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр – Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан II Компакт гэрээний хүрээнд улаанбаатарчуудын усны хэрэглээг урт хугацаанд тогтвортой хангахад чиглэсэн Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй гурван томоохон төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах төслийн дагуу Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс ДЦС-3 болон ДЦС-4 рүү татах ус дамжуулах шугам хоолойн трассыг чөлөөлөх ажил явагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт олон жил хууль бусаар хуримтлагдсан барилгын болон ахуйн гаралтай 10,000 орчим тонн хогийг 2024 оны 3 дугаар сарын 21-нээс 4 дүгээр сарын 10-ны хооронд цэвэрлэж, зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Viber Image 2024 04 18 16 08 32 725

Viber Image 2024 04 10 16 31 53 284 (1)

Viber Image 2024 04 05 10 25 30 553 (1)

Viber Image 2024 04 05 10 24 20 016 (1)

Img 20240412 Wa0023 (1)

Хуримтлагдсан хур хогийг тээвэрлэх ажлыг өөрөө булгагч 10 тээврийн хэрэгсэл нийт 367 удаагийн ачилтаар Хан-Уул дүүргийн Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөж, булшиллаа.

Мөн тээвэрлэлтийн явцад учирч болзошгүй байгаль орчин, нийгмийн эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор жолооч нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулах, техник хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах зэрэг бүхий л арга хэмжээг авч ажилласан юм.

Байршил: СХД 20-р хороо, Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэг https://maps.app.goo.gl/nXfXksxg2zC7Z8e5A

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмний хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны эрэлт хэрэгцээг хангах шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.