Монголын Мянганы сорилтын сан Бизнесийн ёс зүйн зарчмууд, сайн туршлагаа хуваалцлаа

1

Улаанбаатар хот, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр – Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Бизнесийн ёс зүй, комплаенсын Үндэсний II форум”-д Монголын МСС-ийн төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн форумаар бизнесийн салбарт тэргүүлэгч, дэлхийн жишигт нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шилдэг аж ахуйн нэгжийн төлөөллүүд бизнесийн ёс зүй, шударга өрсөлдөөн, хөдөлмөрийн харилцаа, комплаенсыг хэрэгжүүлэхийн ач холбогдол болон сорилт бэрхшээл сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Dsc05163

Монголын МСС-ийн Дотоод аудитын захирал, Бизнесийн удирдлагын ухааны доктор, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Батбаяр “Монголын МСС-ийн бизнесийн ёс зүйн зарчмууд” сэдвээр илтгэл тавьж, гэрээлэгч компаниудыг сонгон шалгаруулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх, байгаль орчныг хамгаалахад бизнесийн ёс зүй, конплаенсыг хэрхэн ханган ажиллаж буй туршлагаасаа хуваалцлаа.  

Viber Image 2023 04 26 15 21 37 522

Dsc05179

Viber Image 2023 04 26 15 26 08 026

 

Dsc05169

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.