“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганд оролцлоо

Dsc04182

Улаанбаатар хот, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр – Монголын Мянганы сорилтын сан(Монголын МСС) Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганд оролцлоо.

Хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг  баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран зохион байгуулсан энэхүү чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачид болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцсон юм.

Dsc04110

Dsc04080 Min

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2018 онд АНУ-д айлчлахдаа Мянганы сорилтын корпорацтай байгуулсан хоёр дахь Компакт гэрээнд гарын үсэг зурснаар улсдаа анх удаа ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах, Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, хотын хэрэглээний усны нөөцийг хэмнэх цогц хөтөлбөрийг эхлүүлж байсан билээ. Өнөөдөр энэ хөтөлбөрийн хүрээнд Ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна” хэмээн онцлоод, АНУ, ард түмэн болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад талархал илэрхийллээ.

Dsc04189

Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл энэхүү чуулганд “Монголын Мянганы Сорилтын хоёр дахь Компакт гэрээ: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл танилцуулав.

Dsc04116

Монголын МСС чуулганы үеэр зохион байгуулсан үзэсгэлэнд мөн оролцож, Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар чуулганд оролцогчдод мэдээлэл өглөө.

Dsc04177

Dsc04156

Dsc04098

Dsc04105

###

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.