"Усгүй нэг өдрийг төсөөлье" зохион бичлэгийн уралдаан зарлалаа

Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тохиодог Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монголын Мянганы сорилтын сангаас Нийслэлийн Боловсролын газар, Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар, Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар -тай хамтран “УСГҮЙ НЭГ ӨДРИЙГ ТӨСӨӨЛЬЕ” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна. Уралдаанд ирүүлэх бүтээлд хүүхэд багачууд усгүй нэг өдрийн амьдрал хэрхэн өрнөх талаарх сэтгэгдэл, өөрсдийн мэдрэмж төсөөллийг үгээр илэрхийлж зохион бичнэ.
World Water Day Posterpost
Хамрах хүрээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 3-5 дугаар ангийн сурагчид

Тавигдах шаардлага

-Зохион бичлэг сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байх;
-Усны үнэ цэнийг өөрийн мэдрэмжээр илэрхийлсэн, сонирхолтой эшлэл зүйрлэл, дүрслэл агуулсан байх;
-Зохион бичлэгийн үгийн тоо 350-аас хэтрэхгүй байх
-Гараараа цэвэрхэн гаргацтай бичнэ);
-Сурагчийн нэр, сургуулийн нэр, хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, шуудангийн хаяг тодорхой байх;
-Хугацаа хожимдсон бичвэрийг шалгаруулалтад оролцуулахгүй.

Зохион бичлэгийг хүлээн авах хугацаа: 2024.03.20-ны өдрийг дуустал
Шалгаруулах хугацаа: 2024.03.25
Шагнал гардуулах үйл ажиллагаа: 2024.03.30

Жич: Уралдааны эхний шатны шалгаруулалтыг сургууль тус бүр дээр зохион байгуулж, нэгдүгээр шатанд шалгарсан зохион бичлэгийг эх хувилбараар “Вайрал Партнерс” ХХК-т хүргүүлэн авчрах, эсхүл сканнердсан хувилбарыг mca-communication@mca-mongolia.gov.mn хаягаар ирүүлнэ.

Дэлгэрэнгүй удирдамжийг эндээс үзнэ үү. 

###

Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү Компакт гэрээ нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгын төлөөх Америк, Монголын ард түмэн хоорондын хамтын ажиллагааны илэрхийлэл юм.  Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.