ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА: Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх гэрээ

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх гэрээ

Гэрээний дугаар: MCA-M/Proc/088

Улаанбаатар хот, Монгол Улс

2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан Компакт гэрээний санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх эсвэл Компакт гэрээний хөрөнгө оруулалтын санхүүжилтээс зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.

Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн тодорхойлолтыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно. 

Тус худалдан авах ажиллагааг МСК-ын цахим хуудас дахь Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамжид заасан Харьцуулалтын аргачлалын дагуу сонгон шалгаруулах ба Үнийн санал авах баримт бичиг нь эрх бүхий аливаа этгээдэд нээлттэй.

Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компани “Procurement of Personal Protective Equipment (PPE)” гэсэн гарчигтай, компанийн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар шууд, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Үнийн санал авах баримт бичиг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.

Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Асуулт, тодруулгын хариултыг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагаас өмнө үнийн санал ирүүлэх баримт бичиг авах хүсэлт гаргасан компаниудад хүргүүлнэ.

Үнийн саналыг Улаанбаатар хотын цагаар 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагаас өмнө Үнийн санал авах баримт бичигт заасан цахим холбоосоор ирүүлнэ. Саналыг зөвхөн цахим холбоосоор  хүлээн авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН