МОНГОЛЫН МСС-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАХИМ УДИРДЛАГЫН SAP СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Dsc 0698Улаанбаатар хот – 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр - Монголын Мянганы сорилтын сан 25 жилийн туршлагатай Сита Корпорацтай хамтран төрийн болон ашгийн бус байгууллагын хэрэгцээнд зориулсан SAP (System Application and Products) ECC 6.0 системийг амжилттай нэвтрүүлж 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ашиглалтад орууллаа.

Dsc 0623

Мянганы Сорилтын Корпорацын санхүүжилтээр нэвтрүүлж буй SAP – төслийн удирдлага, худалдан авалт, төсөв, санхүү, бүртгэл, гэрээний удирдлагын мэдээллүүдийг нэгтгэсэн цогц шийдэл бүхий энэхүү цахим системийг АНУ-аас Индонез, Морокко, Замбиа зэрэг улсад хэрэгжүүлж буй 10 гаруй төсөлд ашиглаж эхлээд байна. Байгууллагын нөөцийн төлөвлөлтийн систем хангамжийг (ERP system) Монголын Мянганы сорилтын сан төрийн байгууллагуудаас анх нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.

SAP системийг нэвтрүүлэн ашигласнаар төслийн үйл ажиллагааны явцын талаарх статистик, тоон мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах боломжтой бөгөөд ингэснээр удирдлагын төвшинд хурдан, оновчтой шийдвэр гаргахад нэн шаардлагатай мэдээллээр бүрэн хангагдах юм.