2024-04-19

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн эзэмшил газрын хилийн заагийг тогтоох, кадастрын зураг хийх, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн акт үйлдэх зөвлөхийн бус үйлчилгээ

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА 

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн эзэмшил газрын хилийн заагийг тогтоох, кадастрын зураг хийх, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн акт үйлдэх зөвлөхийн бус үйлчилгээ

Гэрээний дугаар: MCA-M/Proc/098 

Улаанбаатар хот, Монгол Улс

2024 оны 4 дугаар сарын 19-ний өдөр

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан Компакт гэрээний санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх эсвэл Компакт гэрээний хөрөнгө оруулалтын санхүүжилтээс зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.

Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн эзэмшил газрын хилийн заагийг тогтоох, кадастрын зураг хийх, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн акт үйлдэх зөвлөхийн бус үйлчилгээ үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх ажлын даалгаварыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно.

Тус худалдан авах ажиллагааг МСК-ын цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан Харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах ба Үнийн санал авах баримт бичиг нь эрх бүхий аливаа этгээдэд нээлттэй.

Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компани “Procurement of NCS-098” гэсэн гарчигтай, компанийн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар шууд, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Үнийн санал авах баримт бичиг хүлээн авна.

Үнийн саналыг Улаанбаатар хотын цагаар 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com хаягаар шууд, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Саналыг зөвхөн цахим хаягаар хүлээн авах ба хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН