Урьдчилсан сонголтын мэдүүлэг болон (эсвэл) тендерийн санал үнэлэх бие даасан зөвлөхийн үйлчилгээ
Гэрээний дугаар: MCA-M/ICS/005, MCA-M/ICS/006
Улаанбаатар хот, Монгол Улс
2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулахад зориулж нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг энэхүү бие даасан зөвлөхийн гэрээг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Монголын МСС-ийн зүгээс тус гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснаас (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.
Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
- Хаягдал усыг дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхийг сайжруулах төсөл багтана.
Монголын МСС нь Урьдчилсан сонголтын мэдүүлэг болон тендерийн санал үнэлэх, Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангахуйц мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Монголын МСС нь энэхүү бие даасан зөвлөх сонгон шалгаруулалтад байгууллага, компани, аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг хүлээж авахгүй.
Үнэлгээний хороо тус бүрт хамгийн ихдээ гурван (3) зөвлөхийг шалгаруулна. Шалгарсан бие даасан зөвлөхүүдтэй дараах барилга угсралтын ажлын гэрээт гүйцэтгэгчийг сонгох Урьдчилсан сонголтын мэдүүлэг, өрсөлдөөнт тендерийн санал үнэлэх үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулна. Үүнд:
- Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, SCADA систем суурилуулах ажлын гэрээт гүйцэтгэгчийг сонгох урьдчилсан сонголт;
- Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, эх үүсвэрийн талбайгаас болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс ус дамжуулах шугам хоолойг суурилуулах ажлын гэрээт гүйцэтгэгчийг сонгох урьдчилсан сонголт;
- Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, SCADA систем суурилуулах ажлын гэрээт гүйцэтгэгчийг сонгох өрсөлдөөнт тендер шалгаруулалт;
- Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, эх үүсвэрийн талбайгаас болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс ус дамжуулах шугам хоолойг суурилуулах ажлын гэрээт гүйцэтгэгчийг сонгох өрсөлдөөнт тендер шалгаруулалт зэрэг багтана.
Урьдчилсан сонголтын мэдүүлгийг үнэлэх ажлын хүрээнд бие даасан зөвлөхүүдээс бүрдсэн үнэлгээний хороо нь дурдсан барилга угсралтын ажлын өрсөлдөөнт тендер шалгаруулалтад оролцох шаардлага хангасан компаниудын хураангуй жагсаалтыг дээрх гэрээний багц бүрээр гаргана. Урьдчилсан сонголтын баримт бичиг нь МСК-ын Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журмын Чанар, үнийн хосолмол аргачлалын зарим бүрэлдэхүүн хэсгийг агуулсан байна. Монголын МСС нь хураангуй жагсаалтад багтсан компаниудын дунд нээлттэй тендер шалгаруулалтыг МСК-ын Өндөр үнийн дүн бүхий барилга, угсралтын ажлын тендерийн жишиг баримт бичгийг (Standard Bidding Document for Procurement of Large Works) ашиглан зохион байгуулна. Тус ажлын тендер шалгаруулалтын хүрээнд бие даасан зөвлөхүүд нь хураангуй жагсаалтад багтсан оролцогчдын ирүүлсэн тендерийн саналыг үнэлэх ажлыг гүйцэтгэнэ.
Бие даасан зөвлөх нь дараах ур чадвар, ажлын туршлагад тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Зөвлөх холбогдох мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
- Усны салбарт 15-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх ба ажлын туршлагад тавигдах дараах тусгай шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Урьдчилсан сонголтын мэдүүлэг, тендерийн санал үнэлэх зөвлөх нь ус эсвэл хаягдал ус цэвэршүүлэхтэй холбоотой 3-аас доошгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай байх;
- Худгийн барилга, шахуургын станц барьж байгуулах, эх үүсвэрийн талбайгаас болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс ус дамжуулах шугам хоолойг суурилуулах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Урьдчилсан сонголтын мэдүүлэг, тендерийн санал үнэлэх зөвлөх нь Дамжуулах хоолой суурилуулах, насос станц барих, гүний насос болон холбогдох цахилгаан ба хяналтын хэрэгслийг суурилуулахтай холбоотой 2-оос доошгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцсон туршлагатай байх;
- Томоохон барилга, угсралтын ажлын, тухайлбал усны салбарт ажил гүйцэтгэх тендерийн санал үнэлж байсан туршлагатай байх;
- Олон улсын донор байгууллагын санхүүжүүлсэн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай;
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх зэрэг багтана.
Бие даасан зөвлөх нь дээрх чадавхийн шалгууруудыг хангаж байвал нэг болон түүнээс дээх тооны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах санал ирүүлж болно.
Зөвлөхийн ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт болон саналд хавсаргах шаардлагатай баримт бичгүүдийг Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт тусгасан болно.
Зөвлөхийг МСК-ын цахим хуудас дахь Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журам (https://www.mcc.gov/ppg)-д заасан Бие даасан зөвлөх сонгон шалгаруулах аргаар шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхож буй зөвлөх “Request of Complete RCQ for the Individual Consultant Selection to review Pre-Qualification Applications and/or Bids submitted by qualified firms” гэсэн гарчигтай, бүтэн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой дурдсан цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичиг татаж авах цахим холбоосыг хүлээн авна.
Энэхүү зөвлөх сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2020 оны 7 дyгаар сарын 3-ны өдрийн 10.00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хуулбарыг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуултын хариулт, тодруулгыг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 17.00 цагаас өмнө сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөхүүдэд хүргүүлнэ.
Зөвлөх нь өөрийн намтар, ур чадварын мэдээлэл зэргийг агуулсан саналыг Улаанбаатар хотын цагаар 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагаас өмнө Зөвлөх үйлчилгээнд санал ирүүлэх урилга (RCQ)-д заасан цахим холбоосоор ирүүлнэ. Зөвлөхийн саналыг зөвхөн цахим хэлбэрээр хүлээж авах ба хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.
МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН