БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖИЛТЭН

undefined: 2021-04-22>undefined: 2021-05-10>

Mca Mongolia Logo Tagline S Png   Cmyk

Дуусах цаг, огноо: 2021 оны 5 дугаар сарын 10ы өдрийн 17.00 цаг

БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН МЭРГЭЖИЛТЭН

Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн нь Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирлын удирдлага дор, Монголын МСС-ийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж, хяналт тавих үүрэгтэй. Ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийг чанар, агуулгын хувьд хянаж, Мянганы сорилтын корпорац (МСК)-ын бодлого, удирдамж, Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ын гүйцэтгэлийн стандарт, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэхийн зэрэгцээ барилга угсралтын ажлын явцад тэдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хянах, хангуулах үүргийг хүлээнэ.  

Үндсэн ажил үүрэг

  • Байгаль орчны нөлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, үнэлгээтэй холбоотой асуудлуудыг хариуцан ажиллах.
  • Байгаль орчны нөлөөллийн хүрээнд:
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийг хянаж, МСК-ын Байгаль орчны удирдамж, ОУСК-ын гүйцэтгэлийн стандарт, газар зохион байгуулалт, усны нөөцтэй холбоотой Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх.
  • Дээрх баримт бичгийг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах.
  • Төсөл мөн түүнчлэн төслийн талбай тус бүрийн Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд байгаль орчны чиглэлээр тухайлан хянах.
  • Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч МСК болон Монгол Улсын Засгийн газарт байгаль орчны нөлөөллийн асуудлаар хүргүүлэх явцын тайланг нэгтгэн боловсруулах.
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах.
  • Төслийн гүйцэтгэлд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөг харгалзан үзэх.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн хүрээнд:
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөг хянаж, МСК-ын Байгаль орчны удирдамж, ОУСК-ын гүйцэтгэлийн стандарт, газар зохион байгуулалт, усны нөөцтэй холбоотой Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах.
  • Төсөл болон төслийн талбай тус бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах.
  • Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч МСК болон Монгол Улсын Засгийн газарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны асуудлаар хүргүүлэх явцын тайланг нэгтгэн боловсруулах.
  • Бусад ажил үүрэг:
  • Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирлын удирдлага дор Монголын МСС-ийн үйл ажиллагаатай холбогдуулан шийдвэрлэх шаардлагатай аюултай материал, хог хаягдлын асуудлыг тодорхойлох.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, байгаль орчны бодлого, байгалийн нөөцийн менежмент, байгаль орчны инженер, байгаль орчны төлөвлөлт, байгаль орчны эдийн засаг зэрэг чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй, ингэхдээ байгаль орчны үнэлгээ, хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, энгийн болон аюултай хог хаягдлын менежмент болон холбогдох бусад чиглэлээр мэргэшсэн байх.

Ажлын туршлага:

  • Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр дор хаяж тав (5) жил ажилласан, түүний дотор ижил төстэй төслүүдэд байгаль орчны үнэлгээ, хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, хог хаягдлын менежмент зэрэг чиглэлээр ажиллаж байсан бодит туршлагатай.
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, менежмент, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө зэргийг ОУСК-ын гүйцэтгэлийн стандарт, МСК-ын Байгаль орчны удирдамж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлж байсан бодит туршлагатай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний түвшин ILR Level 4 буюу түүнээс дээш) байх.

БҮХ АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байранд хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний албан тушаалд:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломны хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2021 оны 5 дугаар сарын 14ий өдрийн дотор холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН