Монголын МСС нь Бие даасан зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага бүхий хувь хүмүүсийг “Зардал нөхөхөд чиглэсэн дэд үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх” зөвлөхийн үйлчилгээний сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. + цааш унших
Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй гурван томоохон төслийн нэг Хаягдал ус дахин боловсруулах төслийн дагуу Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрээс ДЦС-3 болон ДЦС-4 рүү татах ус дамжуулах шугам хоолойн трассыг чөлөөлөх ажил явагдаж байгаа бөгөөд энэ хүрээнд СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт олон жил хууль бусаар хуримтлагдсан барилгын болон ахуйн гаралтай 10,000 орчим тонн хогийг 2024 оны 3 дугаар сарын 21-ээс 4 дүгээр сарын 10-ны хооронд цэвэрлэж, зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ. + цааш унших
Монголын МСС нь эрх бүхий хуулийн этгээдийг Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн эзэмшил газрын хилийн заагийг тогтоох, кадастрын зураг хийх, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн акт үйлдэх зөвлөхийн бус үйлчилгээ үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх ажлын даалгаварыг Үнийн санал авах баримт бичигт тусгасан болно. + цааш унших
Компакт гэрээний санхүүжилтээр бүтээн байгуулж буй хоёр томоохон үйлдвэрийн нэг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн Жендэр, нийгмийн оролцоог хангах үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль дүрэм, захиалагчийн шаардлагаас гадна НҮБ-ын “Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг мөрдөж байгаа сайн туршлагаар нэрлэн “Талархал” гардууллаа. + цааш унших
Оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС, БХИСургуулийн нийт 32 оюутны 19 өгүүлэл ирсэн бөгөөд 1 дугаар шатны шүүлтээр шилдэг 15 бүтээлийг шалгаруулсан.
Ийнхүү “Үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн технологийг сайжруулах судалгаа”, “Шээсний шинжилгээний өөрчлөлтөд усны хэрэглээний нөлөө”, “Үл үзэгдэх баялгийг таниулъя”, “Биоэлектроникийн систем ашиглан систем ашиглан хаягдал уснаас эрчим хүч гарган авах судалгаа” зэрэг 15 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлснээс МУИС-ийн Инженер технологийн сургууль, Хими инженерчлэлийн тэнхимийн оюутнууд болох Э.Золзаяа, Д.Хишигшинэн, Р.Чинзориг, Д.Эрдэнэчимэг нарын “Биоэлектрохимийн систем ашиглан хаяглан уснаас эрчим хүч гарган авах судалгаа” бүтээл тэргүүн байрт шалгарлаа.
+ цааш унших
Энэхүү ажлын байрны зар нь Монголын Мянганы Сорилтын Сангийн ажлын байрны зар биш болохоыг анхаарна уу. Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэгчээр ажиллаж буй гэрээт байгууллага, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу байршуулсан зар болно. Иймд тухайн зарлагдсан ажлын байрны сонгон шалгаруулалт болон ажилд авах эсэх аливаа шийдвэр нь зарыг нийтлүүлсэн гэрээт байгууллагын бүрэн эрхийн асуудал бөгөөд Монголын Мянганы сорилтын сан ямар ч тохиолдолд уг ажлын байртай холбоотой аливаа үүрэг, оролцоо, хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.
Тухайн зартай холбоотой асуулт, санал байвал зарлуулсан тухайн байгууллагатай шууд холбогдоно уу. + цааш унших
Дадлагажигч авах зар
2024-03-18
“Millennium Challenge Account – Mongolia” or MCA-Mongolia is a state-owned entity established by Government Resolution No 297, dated October 2018. MCA-Mongolia is established to implement the Mongolia Water Compact signed with the Millennium Challenge Corporation (MCC), a U.S. government foreign aid agency. Under the direction of the Director of Finance, the Intern will perform support functions for the Finance team. The term of the internship is THREE MONTHS. The working hours will be 20 hours per week. Meal and transportation allowance, MNT 32,000 per day net.
+ цааш унших
Монголын Мянганы сорилтын сангийн зүгээс Компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын “Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Усны үйлчилгээний үнэ цэнэ, бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх” дэд үйл ажиллагааны дизайныг боловсруулж дуусаад байна. + цааш унших