Хэвлэл


УСНЫ ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХАД ШИНЭЛЭГ АРГА ЗАМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

243128179 3078321165746734 5657610465886087312 N

Азийн хөгжлийн банкний санхүүжилтээр БОАЖЯ-нд хэрэгжиж буй TA-9440MON: "Усны засаглалыг сайжруулахад шинэлэг арга замыг хэрэгжүүлэх нь" төслийн "Хэрлэн голын сав газрын усны горимын ажиглалтын сүлжээг нягтруулан, усны өгөгдөл мэдээллийн тоо, чанарыг сайжруулах" загвар төслийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод 10 хоногийн сургалт зохион байгуулагдав. Сургалт 9 сарын 24-ны өдөр эхлэж 10 сарын 3-ны өдөр дууслаа.

Эх сурвалж: Хэрлэн Голын сав газрын захиргааны фэйсбүүк хуудас

 

УСНЫ ДАНСЛАЛЫГ ЖИШИГ БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Дэлхийн банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, 2030 Усны нөөцийн бүлгээс хэрэгжүүлж буй "Усны дансны аргыг Монгол оронд нэвтрүүлэх нь-Хэрлэн голын сав газарт" төслийн хүрээнд оролцогч талуудад сургалт, мэдээлэл, хэлэлцүүлгийг 10-дугаар сарын 13,14-ний өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт Нидерландын вант улсын IHE-Delft-ийн усны боловсролын хүрээлэнгийн багш, дэд професоррууд оролцлоо. Уг төслөөс Усны данслалыг Хэрлэн голын сав газарт Монголдоо анхлан жишиг болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зохион байгуулагчаар Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон 2030 Усны нөөцийн бүлэг ажиллав.

 

Эх сурвалж: Хэрлэн Голын сав газрын захиргааны фэйсбүүк хуудас

 

УС ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, УЛСЫН УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

248245534 1323036294822739 4096765740512314698 N

Усны салбарын дунд хугацааны бодлогын тэргүүлэх зорилтууд, Усны нөөцийн нэгдсэн менежментийг төлөвлөгөөний төслийг салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдэд танилцуулж, санал зөвлөмж авах ээлжит уулзалт, хэлэлцүүлгийг 2021 оны 10-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамаарч уулзалтыг цөөн тооны оролцогчтойгоор хийж байгаа бөгөөд 11-р сард дараагийн уулзалтуудыг хийх болно.

Эх сурвалж: Усны Газар

 

ГОВЬ-АЛТАЙЧУУДЫН ЦЭВЭР УСНЫ АСУУДАЛ ШИЙДЭГДЛЭЭ

 7

Говь -Алтай аймгийн Алтай хотын иргэдийг Гэгээн нуурын цэвэр усаар хангах “Тайшир-Алтай” төсөл амжилттай хэрэгжиж нээлтээ хийлээ. Төслийн хүрээнд Завхан голоос тус аймгийн тѳв хүртэл ус дамжуулах шугам хоолой татах, дагалдах тоног тѳхѳѳрѳмжийг суурилуулан, ус цэвэршүүлэх станцыг барилаа.

Энэхүү ундны ус татах, нуурын мандал дээр шугам хоолой угсарч суурилуулах, живүүлэх ажил урьд өмнө нь манай улсад хийж байгаагүйгээрээ онцлогтой.

  

Эх сурвалж: Барилга хот байгуулалтын яам

 

УСНЫ ТУХАЙ ЯРИЛЦЪЯ – 2” ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ace732d5 0166 495e 9efd 776471744dd4

Монголын Мянганы сорилтын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлтэй усны талаар илэн далангүй ярилцдаг “Усны тухай ярилцъя -2” уулзалт “Улаанбаатар хотын хаягдал усны бохирдол” сэдвийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж өнгөрлөө.

 

             Эх сурвалж: Монголын Мянганы сорилтын сан

 ТОВЧХОН

  • ХБНГУ-ын БАРУТ/МАРК хот Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд 2021 оны 10 сарын 14,15-ны өдрүүдэд "МӨРӨН-2021 ОЛОН УЛСЫН УСНЫ III БАГА ХУРАЛ"-ыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Бичлэгийг: https://www.facebook.com/KhuvsgulArdTumniiTeleviz/videos/853050948732079/

 

  • "Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах гэж байна. Илтгэлийг 11 сарын 01 хүртэл хүлээн авч байна. Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/photo/?fbid=10223968276507609&set=pcb.4419060278210343

 


Жич: Доорх хүснэгт дэх холбоосуудаар мэдээллийн хуудсыг PDF хувилбараар унших, татаж авах боломжтой.

Хэвлэлийн нэр Нийтлэгдсэн огноо
2021 оны III улирал
Усны салбарын эргэн тойронд - 10 сар 2021.10 сар
Усны салбарын эргэн тойронд - 4(5) 2021.09.21
Усны салбарын эргэн тойронд - 4(4) 2021.09.07
Усны салбарын эргэн тойронд - 4(3) 2021.08.09
Усны салбарын эргэн тойронд - 4(2) 2021.07.26
Усны салбарын эргэн тойронд - 4(1) 2021.07.19
2021 оны II улирал
Усны салбарын эргэн тойронд - 3 (12) 2021.06.28
Усны салбарын эргэн тойронд - 3 (11) 2021.06.21
Усны салбарын эргэн тойронд - 3 (10) 2021.06.14
Усны салбарын эргэн тойронд - 3 (9) 2021.06.07
Усны салбарын эргэн тойронд - 3 (8) 2021.05.31
Усны салбарын эргэн тойронд - 3 (7) 2021.05.24
Усны салбарын эргэн тойронд - 3 (6) 2021.05.17
Усны салбарын эргэн тойронд - 3 (5) 2021.05.10
Усны салбарын эргэн тойронд - 3 (4) 2021.05.03
Усны салбарын эргэн тойронд - 3 (3) 2021.04.26
Усны салбарын эргэн тойронд - 3 (2) 2021.04.19
Усны салбарын эргэн тойронд - 3 (1) 2021.04.12
2021 оны I улирал
Усны салбарын эргэн тойронд - 2 (12) 2021.03.29
Усны салбарын эргэн тойронд - 2 (11) 2021.03.22
Усны салбарын эргэн тойронд - 2 (10) 2021.03.15
Усны салбарын эргэн тойронд - 2 (9) 2021.03.01
Усны салбарын эргэн тойронд - 2 (8) 2021.02.22
Усны салбарын эргэн тойронд - 2 (7) 2021.02.15
Усны салбарын эргэн тойронд - 2 (6) 2021.02.08
Усны салбарын эргэн тойронд - 2 (5) 2021.02.01
Усны салбарын эргэн тойронд - 2 (4) 2021.01.25
Усны салбарын эргэн тойронд - 2 (3) 2021.01.18
Усны салбарын эргэн тойронд - 2 (2) 2021.01.11
Усны салбарын эргэн тойронд - 2 (1) 2021.01.04
2020 оны IV улирал
Усны салбарын эргэн тойронд - 1 (10) 2020.12.28
Усны салбарын эргэн тойронд - 1 (9) 2020.12.14
Усны салбарын эргэн тойронд - 1 (8) 2020.12.07
Усны салбарын эргэн тойронд - 1 (7) 2020.11.30
Усны салбарын эргэн тойронд - 1 (6) 2020.11.23
Усны салбарын эргэн тойронд - 1 (5) 2020.11.16
Усны салбарын эргэн тойронд - 1 (4) 2020.11.09
Усны салбарын эргэн тойронд - 1 (3) 2020.11.02
Усны салбарын эргэн тойронд - 1 (2) 2020.10.26
Усны салбарын эргэн тойронд - 1 (1) 2020.10.19