НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Дуусах цаг, огноо: 2022 оны 10 дугаар сарын 13-ны 17.00 цаг
ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕР - ХАЯГДАЛ УС ДАХИН БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ
Ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сан, өргөлтийн насос станц, Ус дахин боловсруулах үйлдвэр дээрх цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, Дулааны цахилгаан станцууд дээр хийгдэх схемийн өөрчлөлтүүд, төслийн хүрээнд хийгдэх шинэчлэлтийн ажлуудын хүрээнд аливаа цахилгаан тоноглолыг угсарч суурилуулах, туршилтууд хийх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх ажлуудад оролцож, хяналт тавих (Дулааны цахилгаан станц 4 дээрх шинэ түүхий усны насос станцын дэд станц, шинээр суурилуулах хаалт, насосууд, антискалант тунлагч төхөөрөмжүүд, хэмжүүр, хэмжих хэрэгслүүд, хяналт удирдлагын системийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийн суурилуулалт, Дулааны цахилгаан станцуудын доторх тэжээлийн болон хяналтын кабелиудын болон кабелийн трассуудын өөрчлөлт, Дулааны цахилгаан станц-3 дэргэдэх өргөлтийн насос станцын 10/0.4 кВ дэд станцууд, насос станцын цахилгаан хангамж, 110/10кВ-ын дэд станц шугамын өргөтгөл, 10кВ-ын эрчим хүчний кабелийг Ус дахин боловсруулах үйлдвэр дээр суурилуулах, ус дамжуулах шугам хоолойн зурвасын дагуу одоо байгаа 10кВ эсвэл 6кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон кабелиудыг шилжүүлэх, Ус дахин боловсруулах үйлдвэрийн талбай дээр 10/0,4кВ-ын дэд станц суурилуулах, Ус дахин боловсруулах үйлдвэр дээр болон өргөлтийн насос станц дээр цахилгаан төхөөрөмжүүдэд давтамж хувьсгуур г.м төслийн нийт ажлын хүрээнд) үүрэгтэй. Цахилгааны инженер нь Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд тайлагнана, мөн Хөтөлбөрийн менежментийн зөвлөхийн талбайд ажиллаж байгаа ажилчдыг дэмжин ажиллаж, гүйцэтгэгчдийн ажлыг хянана.
Үндсэн ажил үүрэг
- Ус дахин боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан зураг төслийг стандартын шаардлагад нийцсэн эсэхийг магадлах, үйлдвэрийн болон дамжуулах системийн (шаардлагатай бол Улаан номын гүйцэтгэгч угсралтын ажлын зураг хийнэ) барилгын ажил, зураг төслийг батлуулахад болон бусад ажлын хүрээнд Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд болон багтаа инженерийн чиглэлээр өргөн цар хүрээтэй мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
- Зураг төслийн шаардлага, үндэслэл, нарийвчилсан зураг төслийг хянах, УДБҮ-ийн нарийвчилсан зураг төслийг шаардлагад нийцсэн эсэхийг магадлах, үйлдвэрийн болон дамжуулах системийн (шаардлагатай бол Улаан номны гүйцэтгэгч угсралтын ажлын зураг хийнэ) барилгын ажил болон зураг төслийн батлуулахад Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд туслах.
- Төслийн талбайгаар байнгын үзлэг шалгалт хийнэ. Үүнд, дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолойн трассын дагуу, ДЦС-3-ын дэргэдэх өргөлтийн насос станц, ДЦС-уудын талбай, УДБҮ-ийн талбай, 110/10кВ-ын шугамын дэд станц, 10кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын трасс, цахилгаан тоног төхөөрөмж, эд ангийн угсралт суурилуулалтын ажилд үзлэг шалгалт хийнэ. Одоо байгаа УДБҮ дээр тавих, ус дамжуулах шугам хоолойн зурвасын дагуу одоо байгаа 10 эсвэл 6кВ-ын ЦДАШ болон кабелиудыг шилжүүлэх ажилд байнгын хяналт тавих. Угсралт суурилуулалтын ажлын явц болон түүнтэй холбоотой асуудлуудыг (буруу угсралт, хөдөлмөр хамгааллын асуудлууд, засварлах шаардлагатай угсралтын ажлууд, угсралтын ажлын талбай бэлтгэх, орон нутгийн норм, дүрэм журам, стандартын дагуу бус угсралт хийгдсэн тохиолдолд) Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд тогтмол мэдээлнэ.
- Хөтөлбөрийн менежментийн зөвлөхтэй (Хөтөлбөрийн менежментийн зөвлөх (ХМЗ) нь ФИДИК-ийн гэрээний нөхцөлөөр Инженерийн үүрэг гүйцэтгэнэ) харилцан уялдаатай ажиллаж, төслийн хэрэгжилтийн талаар өдөр бүр Захирлуудад мэдээлэл өгөх. Ингэхдээ, төслийн талбайд үүсэн буй асуудлыг товч тоймлохоос гадна угсралт суурилуулалтын ажлын явцын нарийвчилсан тайланг баталгаажуулах зургууд болон төслийн талбайд хийгдсэн хэмжилтүүдийн үр дүнг оруулан бэлтгэнэ.
- ФИДИК-ийн инженерийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчидтэй хийж буй уулзалтад тогтмол оролцон, хурлын тэмдэглэл үйлдэж, Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд мэдээлнэ.
- Төслийн хуваарь зохицуулагчид (гэрээлэгч ба ХМЗ) хугацааны хэрэгжилтийг хянахад хамтран уялдаатай ажиллана.
- ФИДИК-ийн инженертэй хамт төслийн талбай дээр хүргэгдсэн механик тоног төхөөрөмж, эд ангийн үзлэг шалгалт хийнэ.
- Аливаа нэхэмжлэл, давтан хэмжилт, гэрээний нэмэлт өөрчлөлт зэрэгтэй холбогдуулан нарийвчилсан тооцоо хийх буюу Инженерийн хийсэн тооцоог хянах.
- Гүйцэтгэгч зураг төслийн зарим үзүүлэлтийг өөрчлөх, талбайд гарсан бодит нөхцлөөс хамаарч хянах шаардлагатай талаар Хаягдал ус дахин боловсруулах төслийн захиралд мэдэгдсэн тохиолдолд Зураг төслийн авторууд болон ФИДИК-ийн инженертэй төслийн талбайд үзлэг шалгалт хийхэд оролцоно.
- Шаардлагатай нөөц, учирч болзошгүй саад, бэрхшээл, эрсдэл зэргийг тодорхойлж, тэдгээрийг саармагжуулах арга, стратегийг боловсруулан Хаягдал ус дахин төслийн захиралд тайлагнах.
- Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирлын удирдлаган дор, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэнтэй хамтран техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх, гүйцэтгэгч байгууллагуудыг шалгаруулахад шаардлагатай техникийн туслалаа үзүүлэхээс гадна ажлын даалгавар боловсруулах, хэрэгжүүлэгч байгууллага, худалдан авах ажиллагааны төлөөлөгч, Монголын МСС-гийн ажилтнууд болон холбогдох бусад талуудтай уялдаа холбоотой ажиллах
- Зураг төсөл, барилга угсралтын ажилтай холбогдуулан Мянганы сорилтын корпорац болон Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий байгууллагуудаар хянуулах, батлуулах, зөвшөөрөл авах аливаа ажлыг зохион байгуулахад оролцох.
- Хөтөлбөрийн менежментийн зөвлөх (ФИДИК инженер) болон гүйцэтгэгчдийн сар тутмын тайланг хянах.
- Техникийн аудитад шаардлагатай хурлын тэмдэглэл буюу ач холбогдол бүхий бусад бичиг баримтын бүртгэлийг хөтлөх.
- Хаягдал ус дахин төслийн захирлаас даалгасан тухай бүрт төслийн талбайн ажилтай танилцаж, холбогдох тайланг бэлдэх.
- Хэрэгжүүлэгч байгууллагуудаас ирүүлсэн явцын тайланг үнэлэхийн зэрэгцээ төсөл, үйл ажиллагааг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх.
- Улаанбаатар хотод байрлах МСК-ын мэргэжилтнүүд болон Вашингтон хот дахь техникийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллах.
- МСК-ын Хараат бус инженерүүд, чиглэл хариуцсан захирлууд болон усны салбарын дэд бүтцийн ажилд оролцож бусад хандивлагч талуудтай уялдаа холбоог хангаж, хамтран ажиллах. МСК-аас хүсэлт гаргасан тохиолдолд, МСК-ын Хараат бус инженерт ажил үүргээ гүйцэтгэхэд туслах, түүний дотор хээрийн ажил гүйцэтгэх боломжоор хангах.
- Хаягдал ус дахин төслийн захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Цахилгааны инженер, электроникийн инженер, автоматжуулалтын инженерийн болон бусад холбоотой чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Магистр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
- Мэргэжлийн холбогдох зэрэг, гэрчилгээтэй байх.
Ажлын туршлага:
- Цахилгааны инженер, электроникийн инженер, чанарын хяналтын инженер, автоматжуулалтын инженерчлэлийн төсөлд дор хаяж таван (5) жил ажилласан туршлагатай байх.
- Цахилгааны инженерчлэлийн төслийн менежмент, зохион байгуулалтад оролцож байсан бодит туршлагатай, ингэхдээ дэд бүтэц эсхүл үйлдвэрлэлийн үе шаттай холбоотой төсөлд, ямар нэг хүнд үйлдвэрлэлд дор хаяж гурван (3) жил ажилласан байх. Ус хангамжийн систем, хаягдал ус цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын чиглэлээр инженерчлэлийн болон барилгын менежментийн туршлагатай бол давуу тал болно.
- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагуудтай харилцаж, хамтран ажиллаж байсан туршлагатай байх.
- Олон улсын хөгжлийн байгууллагын санхүүжилт бүхий барилга угсралт, дэд бүтцийн төсөлд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Microsoft Office, AutoCAD зэрэг зураг төсөл, тооцооллын мэргэжлийн программ хангамж ашиглах өндөр чадвартай байх.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.
АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
- Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
- Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
- Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
- Хэлэлцээ хийх өндөр ур чадвартай, итгэлийг төрүүлж, итгэлцлийг бий болгож чаддаг байх.
- Зарчимч, үнэнч шударга, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай, олон ажлыг зэрэг гүйцэтгэх чадвартай байх.
- Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, зөв шийдвэр гаргах чадвартай байх.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.