НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
Дуусах цаг, огноо: 2025 оны 09 дүгээр сарын 29-ний 17.00 цаг
ЖОЛООЧ
Монголын МСС-ийн тээврийн хэрэгсэл, түүний эд анги, тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээг хариуцан, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Монголын МСС-ийн ажилтнууд болон зочдод найдвартай, аюулгүй байдлыг бүрэн хангасан үйлчилгээ үзүүлэх, захиргаа, аж ахуйн шинжтэй бусад туслалцааг тухай бүр үзүүлэн ажиллах ба Оффисын менежерийн шууд удирдлагад ажиллана.
Үндсэн ажил үүрэг
- Монголын МСС-ийн ажилтнуудад үйлчлэх, бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн аюулгүй, найдвартай байдлыг хангах үүднээс аюулгүйн зааварчилгааг тухай бүр өгч байх. Тээврийн хэрэгслийн даацыг анхаарч, хэтрүүлэхгүй байх.
- Тээврийн хэрэгслийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой Монголын МСС-ийн заавар, бодлого, дүрэм журмыг дагаж мөрдөх.
- Тээврийн хэрэгсэлд гадна болон дотор цэвэрлэгээ тогтмол хийж, хөдөлгүүрийн шингэн, шатахууны түвшнийг шалган дүүргэж, байнгын бэлэн байдлыг хангах.
- Тээврийн хэрэгсэлтэй холбоотой аливаа доголдол гарсан даруйд шуурхай мэдэгдэж, зохих арга хэмжээг авах.
- Замын хуудсыг холбогдох зөвлөмж, шаардлагын дагуу үнэн зөв, бүрэн бүртгэж хөтлөх.
- Шаардлагатай багаж хэрэгсэл, нөөц дугуй, анхны тусламжийн хэрэгсэл, галын хор зэргийг тээврийн хэрэгсэлд байнга бэлэн байлгах.
- Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний хуваарийг төлөвлөн боловсруулж, батлуулах ба батлагдсан хуваарийг хатуу мөрдөж, үйлчилгээний бүртгэлийг үнэн зөв хөтлөх.
Шалгуур үзүүлэлт
Боловсрол:
- Автын техникч, автомашины засварчин болон ижил төстэй бусад чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх.
- Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчлэх “B”, “D” ангилал бүхий жолооны үнэмлэхтэй байх.
Ажлын туршлага:
- Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт тав (5) болон түүнээс дээш жил тээврийн хэрэгсэл жолоодож байгаа туршлагатай.
Хэлний мэдлэг:
- Монгол, англи хэлний бичгийн болон ярианы чадвартай (англи хэлний ILR Level 1 буюу түүнээс дээш чадвартай) байх.
АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:
- Тээврийн хэрэгслийн аяллыг оновчтой төлөвлөн, хяналт тавих чадвартай байх.
- Мэргэжлийн болон хувийн өндөр ёс зүйтэй, эерэг хандлагатай, нягт нямбай зантай, мэдээллийн нууцлалыг чандлан хадгалдаг байх.
- Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
- Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
- Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
ХОЛБОГДОХ ХАЯГ:
Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).
Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.
Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.
Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.